Талибуудыг суллах ажиллагааг сэргээхээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-24 20:56:47

МОСКВА. /TASS/. Хэт давруу үзэлт “Талибан” хөдөлгөөнийг дэмжигчдийг шоронгоос суллах ажиллагааг сэргээхээ Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани 5 дугаар сарын 24-нд мэдэгджээ.


Ид аль-Фитр баяртай холбогдуулан талибууд гурван өдрийн гал зогсоох дэглэм зарласныг Гани сайшааж, түр гал зогсоох дэглэмийг дэмжихийг улсын аюулгүй байдлын хүчнийхэнд үүрэг болгожээ.


Талибуудын афганы олзлогдсон албан хаагчдыг засгийн газарт шилжүүлэх ажиллагаа саатсантай холбоотойгоор “Талибан” хөдөлгөөний хоригдлуудыг суллах ажиллагааг түр зогсоож байгаагаа Афганистаны эрх баригчид 5 дугаар сарын 11-нд мэдэгдсэн байна. Эрх баригчид 1000 талибыг шоронгоос гаргасан байхад “Талибан” 105-хан цэргийн албан хаагчийг шилжүүлжээ хэмээн Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч тухайн үедээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ