Коронавирусээр халдварласан 33 хүн эдгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-25 11:30:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID-19"-өөр өвдсөн нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 33 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.


Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, 4 хүн гэртээ байгаа бол 10 хүний ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дуусжээ.


ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 125 хүн байгаагаас коронавирусний халдвартай 108 хүн эмчлүүлж, үлдсэн 17 нь ажиглалт, судалгаанд байна. Улсын хэмжээнд тандалт судалгаа үргэлжилж байгаа юм.


ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 22 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар, тандалтын зорилгоор цуглуулсан шинжилгээний хариу багтжээ.

Холбоотой мэдээ