ОХУ-д ажилгүй иргэдийн тоо 4.3 саяд хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 12:50:03

МОСКВА. /TASS/. ОХУ-д ажилгүй иргэдийн тоо 4 дүгээр сард 4.3 сая орчимд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 хувиар илүү байна гэж Холбооны статистикийн албаны материалд дурджээ. 


Түүнчлэн тус албаны мэдээлснээр, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийн дунд ажилгүйчүүдийн эзлэх хувь дөрөвдүгээр сард 5.8 хувьд хүрчээ. Ажилгүй иргэдийн тоог өнгөрсөн 3 дугаар сартай харьцуулахад 23.4 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн 4 дүгээр сард 1.3 сая хүн ажилгүй хэмээн бүртгэгдсэн бол 1.1 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авчээ.

 

Холбоотой мэдээ