Олон улсын оношилгоо, эмчилгээний “Медипас” эмнэлэг нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-09 02:01:10
oyuka_hu@yahoo.com

“Энэ сарын 20-нд дурангийн анхны мэс засал хийж ойрын гурван жилийн хугацаанд 200 ортой эмнэлэг барина” гэж “Медипас” эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Энхчулуун тус эмнэлгийн нээлтийн. үеэр хэллээ.

Зуны эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Орхон аймагт олон улсын стандартад нийцсэн эмнэлэг нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Япон Улсын Элчин сайд Такэнори Шимизү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон орон нутгийн удирдлагууд оролцов. “Медипас” эмнэлэгийг барихад “Эрдэнэт үйлдвэр” ХХК 69 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Уг эмнэлэг  дүрс, үйл оношилгоо, лаборатори, нарийн мэс засал гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Өдөрт дунджаар 500 хүнд үйлчлэх ажээ. Мөн цахим мэдээллийн сан бүрдүүлсэн тул алсын зайнаас оношилгоо хийж үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх гэнэ.

Цаашид Япон улсын эрүүл мэндийн салбарын менежментийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, 200 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлэг барих зэрэг зорилт тавьжээ. Эл эмнэлэг нь Япон улсын Медипас эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээтэй юм.

                                                                                                                  Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ