Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны чуулган хаагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-28 14:16:20

БЭЭЖИН. /СИНЬХУА/. Арван гурав дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны /БХУТАЗЗҮХ/ гуравдугаар чуулганы хаалтын хуралдаан Бээжин хотын Ардын их хурлын ордонд болжээ.


Хуралдаанд БНХАУ-ын дарга Си Жиньпинээс гадна бусад удирдагч оролцсон байна. Түүнчлэн хуралдааны үеэр БХУТАЗЗҮХ-ны дарга Ван Ян үг хэлжээ.


Хаалтын хуралдаан дээр БХУТАЗЗҮХ-ны Товчооны ажлын талаархи тайлан, УТАЗЗҮХ-ны 3 дугаар чуулганы үеэр гаргасан саналууд, улс төрийн тогтоолуудыг авч хэлэлцсэний үр дүнгийн талаархи тогтоолыг баталжээ.

 

Холбоотой мэдээ