Коронавирусээр халдварласан тохиолдол 179 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-29 11:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 369 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.


Алтанбулагийн боомтоор энэ сарын 28-нд орж ирсэн 230 хүнийг  галт тэргээр авчран, сорьцыг яаралтай цуглуулж шинжлэхэд  18-д нь халдвар илэрчээ. Халдвартай иргэд 19-52 насныхан бөгөөд тэдний 11 нь оюутан аж.

Манай улсад “COVID-19” халдварын 179 тохиолдол  бүртгэгдэж 43 хүн эдгээд байна. Харин 136 хүн эмчлүүлж байгаагаас 121 нь биеийн байдал хөнгөн, 28 өвчтөн хүндэвтэр  байгаа аж.


Тэдний дунд 8-16 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, хорт хавдартай нэг хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

 

Холбоотой мэдээ