Их Британид хөл хориог ирэх даваа гаргаас сулруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-29 13:17:40

ЛОНДОН. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы дэглэмийг 6 дугаар сарын 1-нээс сулруулна гэж Их Британийн Ерөнхий сайд  Борис Жонсон мэдэгджээ.


Төлөвлөгөө ёсоор ирэх долоо хоногоос хязгаарлалтын арга хэмжээг сулруулах хоёрдугаар үе шатанд шилжин орно гэдгийг тэрбээр батлан мэдэгджээ.


Их Британид 6 дугаар сарын 1-нээс бага сургуулийн бэлтгэл болон бага ангийн хүүхдүүд хичээлдээ орно. Түүнчлэн автомашины захууд үйл ажиллагаагаа явуулна. Харин 6 дугаар сарын 15-наас бүх дэлгүүрүүдийг нээх аж.


Ирэх даваа гаргаас хоёр метрийн зай барих дүрмээ баримталж, нэг дор 6 хүртэлх тооны хүн гадуур цугларах боломжтой. Түүнчлэн хувийн цэцэрлэгт хүрээлэнтэй хүмүүс гэртээ зочид урих боломжтойг тэмдэглэжээ. Гэр дотор олноор цугларахыг хориглосон хэвээр байна. 

Холбоотой мэдээ