Бүтэн өнчин хүүхдүүдэд 500 мянган төгрөгийн хадгаламж олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах
өдөр”-ийг угтан 15 сумын бүтэн өнчин 78 хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн
хадгаламж бүхий "Амьдралын гараа тэтгэмж"-ийг гарын бэлгийн хамт өнөөдөр
аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардуулан өглөө.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд
2017-2020 онд 16 сумын бүтэн өнчин 340 /давхардсан тоогоор/ хүүхдэд нийтдээ 100
сая төгрөгийг олгосон байна. Мөн 2019, 2020 онд бүтэн өнчин 157 хүүхдийг аймаг,
сумын эрүүл мэндийн байгууллагатай хамтран 4-5 төрлийн шинжилгээнд хамруулж,
анхан шатны эмчийн дүгнэлтийг үндэслэн 2-р шатны эмнэлэгт 24-31 хүүхдийг нарийн
мэргэжлийн эмчид үзүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шат дараатайгаар
хамруулжээ.