Номын баяр уламжлалт болон цахим хосолсон хэлбэрээр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-02 10:23:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн номын баяр "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс цахимаар болно. Гэхдээ ном дэлгэж, уулзалт зохиосон уламжлалт аргыг хослуулах аж. "Мишээл экспо" төвд энэ 6 дугаар сарын 5, 6, 7-нд зохиогдох номын 17 дахь баяр анх удаа ийнхүү уламжлалт болон цахим хосолсон хэлбэрээр явагдах аж.  

Цар тахлын улмаас зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байсан "Улаанбаатар  номын баяр-2020"-ын үеэр  зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах аж. Ийм боломж олгодгоороо номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.

Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон ТББ-уудын төлөөлөл оролцдог болсон юм.   



Холбоотой мэдээ