Амаржих газруудад автомашин олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-02 10:50:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэрээр нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эхчүүд нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрт нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. 

“Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөх хэрэг гардаг байна. Одоогоор 2 автомашинтай ч  доторх тоноглол нь муудсан, үзлэг оношилгоонд тэнцдэггүй хуучирсан автомашинтай байгааг төрөх эмнэлгийнхэн НИТХ-ын  даргад хэлж байлаа.  


Холбоотой мэдээ