Монголын биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ой ирэх онд тохионо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-06-02 15:40:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаны хүмүүс 21 аймгийн биеийн тамир, спортын газрын дарга, ажилтнуудтай өчигдөр уулзлаа.


Ирэх онд Монгол Улсын Биеийн тамир спортын салбарыг үүсгэн хөгжүүлсний 100 жилийн түүхэн ой тохиох юм. Уулзалтаар энэ түүхэн ойг тэмдэглэх болон ойг угтан зохион байгуулах ажлын талаар ярилцсан байна. Мөн аймаг бүрт тулгамдаж буй асуудал болон салбарын хэмжээнд шинээр дагаж мөрдөж байгаа дүрэм журмыг танилцуулжээ.


Ташрамд сонирхуулахад, Биеийн тамир спортыг хөгжүүлэхэд ардын үндэсний хэлбэртэй тоглоом наадгайг түшиглүүлж бусад төрлийн наадам, тоглоомыг дэлгэрүүлэн үндэсний соёлдоо тулгуурласан нь өнөөгийн спорт, биеийн тамирын цаашдын хөгжилд чухал суурь болсон байна. Манай оронд 1921 оноос эхлэн эрт үеийн уламжлалт ардын спорт эрийн гурван наадам болон ард түмний дотор түгэн дэлгэрсэн хөлөгт болон хөдөлгөөнт тоглоомд үндэслэн шинэ цагийн биеийн тамирын төрөл бүрийн спортыг хөгжүүлж монгол хүний бие бялдрыг чийрэгжүүлэх ажлыг бусад салбартай уялдуулан хөгжүүлж ирсэн байна.

Холбоотой мэдээ