УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт 20 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-04 10:21:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн сонгуулийн хорооноос орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.
Сонгуулийн хороонд нийт 1218 хүн ажиллаж байгаа бөгөөд аймгийн сонгуулийн хорооны даргаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн ажиллах юм байна.
Тус мэдээлэлд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нам, эвслээр нь танилцуулсан бөгөөд Баянхонгор аймагт гурван мандатын төлөө 20 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.
Түүнээс гадна сонгуулийн хорооны батлагдсан төсвийг нэг бүрчлэн танилцуулсан байна.
Холбоотой мэдээ