Төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийж эхэлжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-06-04 11:32:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн "Хог дарж булах ландфил"-ыг хэсэгчлэн хааж, 12 га талбайг хөрсөөр хучин ногоон байгууламж болгон нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.


Ландфил технологи гэдэг хөрснөөс газрыг доош 8-10 метр ухаж нүх үүсгэн, түүнд хогийн цэгийг төвлөрүүлэх арга юм. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба /УБЗАА/-наас зохион байгуулж уг ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендерээр шалгаруулан 2 сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.



Цаашид төврлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2023-2024 онд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөөд байна.




Холбоотой мэдээ