ОХУ-д коронавирусний шинжилгээнд хамрагдсан хүний тоо 13 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-08 15:32:04

МОСКВА. /TASS/. Мэргэжилтнүүд 13 сая гаруй иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан тухай ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.


“Өнгөрсөн хоногт 294 мянган хүн шинжилгээ өгч, нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо 13 сая давж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна


Зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар ОХУ-д 12 сая гаруй хүн коронавирусний шинжилгээ өгчээ. Халдварын сэжиг бүхий тохиолдлын улмаас 320 мянга гаруй эмчийн хяналтанд байгаа аж. 

Холбоотой мэдээ