Богд уулын арын замд 536 гэрэлтүүлэг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-10 08:59:16

Дүнжингаравын буюу Богд уулын арын замд Нийт 536 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөсөн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажил зураглалын дагуу үргэлжилж байгаа аж. Мөн 32 м туузан хашлагыг шинэчлэн сольж, 8 бетонон түмбэ шинээр суулгасан байна. Богд уулын арын 17.1 км авто замдгэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр 2 компани шалгарсан байна. Нийт хийх 536 гэрэлтүүлгийн 240 ширхэгийг "ДМТМ" компани, үлдсэнийг нь "Гэгээн цайдам" компани гүйцэтгэх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ