Хувийн хэвшлийн байгууллагууд орчноо тохижуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-10 09:00:25

АСЕМ-11” уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, замын ажил эхэлсэн.

Энэ ажилд зочид төлөөлөгчид явах зам дагуу байрласан хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэн орчноо тохижуулж байгаа. Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Эм Ай Ти Ай Си” ХХК нь зураг төсөл гаргаж, нийт 27.882.200 төгрөгийн хөрөнгө санхүү зарцуулж, барилгын хашаагаа шинэчилсэн. Мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК /Төв шуудан/ гаднах фасадаа өнгөлөн будаж байгаа бол Гэрлэх ёслолын ордон машины зогсоолоо шинэчилж, хашаагаа цэвэрлэн, гэр ордоноо засаж байна. Харин “Улаанбаатар банк” нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж хашаагаа татан, МСS компани барилгынхаа орц гарцныхаа хэсгийг сайжруулсан.  London pop чийгтэй цэвэрлэгээ хийлээ.

Нийслэл хүрээ өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд НМХГ-ын байцаагчийн өгсөн үүргийн дагуу орчноо тохижуулж байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК   хогоо цэвэрлэн, дугуй засвараа нүүлгэн, кантенераа холдуулж, хашаагаа зассан бол “Төвшин харцага” ХХК эвдэрч, өнгө үзэмжээ алдсан хашаагаа засан, шинэчилж будсан байна.

Мөн “Сарны титэм” ХХК, Монголын хүүхдийн ордон, Цагаан шонхор ХХК-иуд үүдний довжоогоо засаж, хашааныхаа гадна болон дотор тохижилтыг хийх гэж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ