Зуны 6 хүлэмжид тариалалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-10 13:24:45
Архангай /МОНЦАМЭ/. “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуйн 2020 оны тариалалтаа хийжээ. Энэ цогцолборт одоогийн байдлаар 6х40 м-ийн харьцаатай зуны 6 хүлэмж байна. Шинээр нэмж 10х40 м-ийн харьцаатай өвлийн 1 хүлэмж барьж байна. Хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны нийт 1840 м2 талбайд тариалалт хийх юм.
Уг цогцолбор аж ахуйд 18 хүн ажиллаж, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, бууцай, жууцай, кимчиний болон брокли байцаа зэрэг 13 нэр төрлийн хүнсний ногоо тариалж байна.
Хүлэмжийн аж ахуйн ажилтнууд 2019 онд Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйн сургалтад суралцаж, анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болсон ба өнгөрсөн жил тариалалтаа амжилттай хийж, Эрдэнэбулган сумын иргэдийн хэрэгцээнд 2.2 тн шинэ ургацын өргөст хэмх , улаан лооль нийлүүлсэн байна.
Холбоотой мэдээ