Татварын хоёрдугаар ээлжийн буцаан олголтыг энэ сард олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-05-10 09:53:11

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 2015 оны татварын тайлангаа өгсөн иргэдийн хоёрдугаар ээлж энэ сард буцаан олголтоо авах болжээ.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ онд 17 мянга гаруй иргэн татварын байгууллагад өнгөрөгч оны тайлангаа ирүүлж баталгаажсан юм. Үүнээс нэгдүгээр ээлжид багтсан иргэд өнгөрөгч гуравдугаар сард татварын буцаан олголтоо авсан. Харин хоёрдугаар ээлжид багтсан иргэдийн буцаан олголтын мөнгийг энэ тавдугаар сард багтаан өгөх болсон байна. 

Хоёрдугаар ээлжид багтсан эсэхээ http://www.mta.mn/answer/refund2013?register= энэ холбоосоор шалгах боломжтой юм.  

Н.Туяа

Холбоотой мэдээ