Замын-Үүдэд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-06-11 09:59:03

Дорноговь /МОНЦАМЭ/.Замын-Үүд сумын гуравдугаар багийн нутагт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо.

Барилгын ажлыг орон нутгийн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “ЭНЭРЭЛТ ИХ ЭРДЭНЭ”ХХК барьж зургадугаар сарын 10-нд хүлээлгэн өгсөн юм. Тус суманд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн насны бүх хүүхэд стандарт шаардлага хангасан орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.

Мөн 20 гаруй ажлын байр шинээр бий болж байна гэж тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Бүрэнтэгш ярив.  Сум орны хөгжил дэвшлийг хурдасгах, бүтээн байгуулах, боловсролын салбарт хөрөнгө оруулах чиглэлээр анхааран ажиллаж Замын-Үүд сумын сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг 100 хувьд хүргэж байна хэмээн албаныхан онцлов.

Цэцэрлэгийн нээлтийн ёслолд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга Ч.Түвшинтөр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, Замын-Үүд сумын ЗДТГ-ын дарга Б.Батдулам нар оролцов.  


Холбоотой мэдээ