ХҮН орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсноо мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 12:44:03

Хөвсгөл аймагт орон нутгийн сонгуульд 5 нам, 5 бие даагч оролцохоор сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлсэн. Гэвч ХҮН-ын тэргүүлэгчид хуралдаж орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсноо Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн үндэсний намын хорооны дарга Т.Лхагвадорж албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр манай нам сэхээтний нам уриатайгаар нийгэмд байсан маш их хүлээлтийн дагуу байгуулагдаж  ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө бид эвлэлдэн нэгдэж аймгийн хэмжээнд 1000 гаруй албан ёсны гишүүдтэй болсон. Гэвч өнөөдөр нам хоёр толгойтой болж намын гишүүдийн эрх ашгийн төлөө бус, зөвхөн өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө хоорондоо тэмцэлдэж, орон нутгийн салбар хороодод заавар зөвлөмж өгөхгүй цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон гэдэг албан ёсны мэдэгдлийг Сонгуулийн тойргийн хорооны дарга П.Ариунбатад хүлээлгэн өглөө. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ