Сонгуулийн өдөр үер усны эрсдэлээс сэргийлж гол дагуу аврагчид ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-23 16:39:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн сонгуулийн хороо УИХ-ын сонгуулийн санал хураалт явуулах өдөр иргэдийг үер усны эрсдэлээс сэргийлж Тэшиг, Хутаг-Өндөр суманд аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдыг бэлэн байдалд ажиллуулж байна.

            Тэшиг сумын Эрэн, Тавт, Хутаг-Өндөр сумын Хантай багт Эгийн голд сонгогчдыг гол гаталж санал өгөхөд нь туслах зорилгоор аврагчид гурван завьтай бэлэн байдалд байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдээллээ.

Аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр энэ сарын 23-24, 27-28-нд тус аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа юм. 

Холбоотой мэдээ