Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болох 6 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тухай ТЦА мэдээллээ.
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.