Гол үерлэсэн учраас иргэд явганаар гарч сонгуулиа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-24 17:16:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутагт усархаг бороо орсны улмаас Ходон, Жаран, Шаргын голууд үерлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар Шаргын гол маш их үерлэсэн тул техник явах боломжгүй болсон байна. Иймээс сумын Засаг даргын Тамгын газар Сонгуулийн хороо хамтран хоёр талд нь автомашинаар тосож иргэдийг явганаар гол гаргаж сонгуулийг нь өгүүлсэн байна. Шаргын голын цаана байсан 70 гаруй сонгогч саналаа өгсөн гэдгийг Ринченлхүмбэ сумын Засаг дарга Н.Батсуурь мэдээллээ. Тус суманд сонгуулийн насны 3160 иргэдийн 40 гаруй хувь нь саналаа өгөөд байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ