Маргааш ОХУ-аас тусгай нислэгээр иргэдээ татна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-24 15:24:39
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг маргааш ОХУ-аас тусгай нислэгээр авчрахаар УОК шийдвэрлэлээ.


Мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан монгол цэргүүд тус онгоцоор ирнэ.


Манай улс энэ сард 10 удаагийн тусгай нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байгаа бол ирэх сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнээ татан авах юм.

Холбоотой мэдээ