“Түр хасав” тэмдэглэгээтэй 130 мянган сонгогч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д зааснаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийдэг.
-
Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;
-
хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
-
60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
-
Тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
-
Тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
-
Тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;
-
Зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цагдаагийн төв байгууллага
-
Тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага