Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж зам даваа хаагаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-05-11 17:31:24

Өнөөдөр нийслэл хотод их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл бага зэрэг хүндэрсэн ч зам даваа хаагдаагүй байна.

Цаг уур, орчны шинэжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр өнөөдөр орж буй цаг оройдоо багасах боловч үүл ихтэй цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж. Гэсэн ч зам даваагаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа тухай мэдээллийн НОБГ-аас өглөө. 

Мөн тус газраас дүүргүүдэд өөрийн нутаг дэвсгэрт байгаа үерийн далан сувагт цэвэрлэгээ хийх үүрэг өгсний дагуу үерийн ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ халтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашиныхаа хурдыг тохируулах, үерийн далан сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байхыг анхааруулж байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

Холбоотой мэдээ