Жаргалант суманд Хүнсний зах ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-30 09:28:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Хүнсний захын барилга барьж ашиглалтад орууллаа. Тус захыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 21 сая төгрөгөөр "Макс рекидер" компани барьж гүйцэтгэсэн байна. 

Хүнсний захад мах, сүү цагаан идээ, хүнсний ногоог эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд худалдаалах юм. Өнөөдрийн байдлаар малчид мах худалдаалж эхэлсэн байна. Жаргалант сум аймгийн төвөөс 180 гаруй километрийн зайтай алслагдсан сумын нэг бөгөөд Хүнсний зах ашиглалтад орсноор иргэд орон нутагтаа өдөр тутмын хэрэглээ болсон хүнсний барааг нэг дороос хямд үнээр авах боломж бүрдэж байгаа ажээ.


Холбоотой мэдээ