Арван өрхөд гурван зуун толгой мал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-30 15:31:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн зөвлөл арван өрхөд 300 толгой мал олгохоор шийдвэрлэжээ.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас тус суманд хэрэгжүүлдэг малжуулах төслөөр сумын төвийн багийн Л.Амарбаясгалан, Хантай багийн Л.Бэхбат, А.Модун, Уньт багийн Д.Отгонбаатар, П.Тамир, Тээл багийн Л.Батмөнх, М.Сугархүү, Л.Гүрбазар, Ө.Цэгмэд, Хонгор багийн Б.Баттулга нарын өрхүүдийг сонгож малжуулахаар болсон байна. Уг төсөлд 80-120 толгой малтай, гэр бүлээрээ мал малладаг өрхүүд хамрагдах боломжтой аж. Энэ жил нэг өрхөд 30 толгой хээлтэгч мал олгожээ. Малчид малжуулах төслөөс авсан малаа гурван жил төллүүлээд анх авсан насны эм төлөг, борлонгоо эргэн төлдөг юм байна.

Холбоотой мэдээ