Инновацын боловсрол олгох танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-01 09:19:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар Зүтгэл итгэл санаачилгыг дэмжих нэрлэсэн жилийн тугийг хүлээн авч бүтээлч ажлуудыг өрнүүлсэн байна.

Тухайлбал багш, сурагчдын шинэ санаа, шилдэг технологийг дэмжих, түгээх, үйл ажиллагаанд ашиглах зорилгоор мэдээлэл технологийн шинэлэг дизайн бүхий сургалтын орчин Инновацын боловсрол олгох танхимтай боллоо.


Байгууллагынхаа гадна талын орчныг сайжруулах, үйлчлэгч харилцагчийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор сүүдрэвч, хашаа барьж мод бут тарьж эко орчныг бүрдүүлжээ. Мөн ажилчдынхаа бие бялдрыг хөгжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой Эрүүл мэндийн төвийг байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ