Гурван настай хүүг хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-01 21:27:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Б.Хүлгэнд холбогдох шүүх хурал өнгөрөгч 06-р сарын 25-ны өдөр хаалттай болж өнгөрлөө. Шүүх хуралдааны шийдвэрээр түүнийг хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноосон байна.


Шүүгдэгч Б.Хүлгэн болон түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргах эрх нь нээлттэй аж. Хэргийг эргэн сануулахад, Бат-Эрдэний Хүлгэн нь 2019 оны 12-р сарын 20-ны өдөр өөрийн дагавар хүү болох 3 настай хүүг онц хэрцгийгээр зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Шүүгдэгч Б.Хүлгэн нь 1996 онд төрсөн 2013, 2015, 2017, 2018 онд хулгай дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаа ял шийтгэл эдэлж байсан.

Тэрээр 2019 оны 6-р сард хорих ангиас суллагдсан бөгөөд 10-р сараас талийгаач хүүгийн ээжтэй хамтран амьдарч эхэлсэн. Амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн талийгаач хүү болон түүний дүү нэг ой 3 сартай хүүг тамлан зовоодог байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүгийн элэг бяцарсан учир үхлийн шалтгаан болсон гэж үзжээ. Бага дүүг нь тамхины цогоор түлэх, зодох, хоолгүй байлгах гээд хүний санаанаас гарамгүй үйлдлийг шүүгдэгч Б.Хүлгэн байнга гаргадаг байсан нь тогтоогджээ.

 

Холбоотой мэдээ