Баянзүрх, Цагаан-Уул суманд тарваган тахлын голомт идэвхтэй байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-02 09:15:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумдад тандалт хийхэд Баянзүрх, Цагаан-Уулд тарваган тахлын голомт идэвхтэй эрсдэлтэй байгааг тогтоосон байна.

Иймээс ард иргэдийг дээрх 2 сумаас болон голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байлаа. Тус аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Арбулаг, Цэцэрлэг, Баянзүрх, Рашаант зэрэг сум тарваган тахлын голомттой юм.

1983 оноос хойш  Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжиж 8 хүн өвчилж 2007, 2015 онд 2 хүн нас барсан ажээ.

 

Холбоотой мэдээ