Ховд суманд хөв цөөрөм байгууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-03 16:33:30

Увс /МОНЦАМЭ/. Түргэн уулын дархан цаазат газрын Ховд сумын Гоожуур хэсэгт орших Савайн зуслан гэх газарт хөв цөөрөм байгуулсан байна.

Энэхүү ажлыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Бат-Үйлс, жижүүр Б.Батсуурь, үйлчлэгч Ц.Нарантуяа, байгаль хамгаалагч Х.Дашдаваа нар тус Хамгаалалтын захиргаатай ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ажилчдын хамтаар хийж дуусгаад иржээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулсан энэхүү хөв цөөрөм нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг сааруулж ан амьтдын амьдрах орчинг сайжруулах, өсөлтийг дэмжин, биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах зорилготой байна.

Түргэн уулын дархан цаазат газарт хамаардаг уг газарт Монголын хамгийн томоохон хүрхрээ болох Гоожуурын хүрхрээ багтдаг юм. Мөн тухайн бүс нутагт ирвэс, янгир, аргаль, хар сүүлт гэх мэт дэлхийд нэн ховор ан амьтад олноор байршдаг. 

Холбоотой мэдээ