Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-06 21:31:07

Увс /МОНЦАМЭ/. Улаангомд энэ сарын 5-ны өдөр орон нутгийн 19 цагийн үед дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас  цахилгааны гэмтэл гарч, аймгийн төв 3 цаг орчим хугацаанд гэрэл цахилгаангүй байсан юм. Өнгөрсөн шөнө дахин ус ихтэй бороо орсон.

“Энэ сарын 5-нд Улаангомд 5 мл, 6-нд 5 мл хур тунадас орсон. Үүнээс гадна Түргэн суманд 21 мл, Сагил, Өмнөговьд 16 мл, Давст суманд 7 мл, Тэс, Наранбулаг, Малчинд 0,4 мл, Зүүнговь, Завханд 0 мл хур тунадас орсон. Энэ сарын 6, 7-нд нутгийн хойд хэсгээр, 9-10-нд зарим газраар, 8, 12, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн санитек инженер М.Мөнх-Эрдэнэ хэллээ.

 

Холбоотой мэдээ