Математик, монгол хэлний хичээлээр ЭЕШ-д 800 оноо авчээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-06 17:00:06

Төв /МОНЦАМЭ/. 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд энэ сарын 2-5-нд боллоо. Энэ жилийн ЭЕШ-аар математикийн хичээлээр Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч А.Мөнхгэрэл 800 оноо авсан бол монгол хэлний хичээлээр Аргалант сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн  сурагч Д.Цэцэгдарь 800 оноо авлаа хэмээн аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав хэллээ.

Тухайлбал Жаргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч А.Мөнхгэрэл нь энэ жил аймгийн Засаг даргын нэрэмжит "Шилдэг төгсөгч-9"-ийн нэг болж цом, шагналаа гардан авсан байна.

Энэ жилийн ЭЕШ-ыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэн хорио цээрийн дэглэм, шаардлагыг хангуулж аймгийн БСУГ, Мэргэжлийн хяналтын газар, тус аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Баруун Зуунмод өрхийн эрүүл мэндийн төв, Онцгой байдлын газар хамтран Хүмүүн цогцолбор сургуулийн А, Б байранд зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ