Хоолны үйлчилгээ явуулах 60 гэрт зөвшөөрөл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-06 21:15:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно. Энэ үеэр Мөрөн сумын морь барианы талбайд 30, наадмын талбайд 30 нийт 60 гэрт хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно.

Мөн аймгийн баяр наадмын комисс хуралдаж  хүнс, барааны бүтээгдэхүүн, тоглоом зэргийн үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгохоор болжээ. Өнгөрсөн жил нийтийн хоолны үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж иргэн бүр 100,000 төгрөгийн зөвшөөрөл авч байсан бол энэ жил коронавирүсний халдварын улмаас зөвшөөрлийн үнийг тодорхой хэмжээнд бууруулсан байна. Тодруулбал хоолны үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж 50,000, иргэн 20,000, худалдаа үйлчилгээний 1 метр кв талбай 7500 төгрөг төлөх ажээ.


Холбоотой мэдээ