Хөвсгөл аймгаас 13 сурагч 800 оноо авчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-06 21:49:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуулийн 1452 суралцагч 12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд үүнээс 1358 суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.

Тус аймгаас 10 хичээлийн шалгалтаар  13 шалгуулагч 800 оноо авч бусад аймгаа тэргүүлсэн байна. Математикийн хичээлээр 3, хими 2, биологи 2, физик 1, орос хэл 1, монгол хэл 4 шалгуулагч тус бүр 800 оноо авчээ. Дээрх хүүхдүүдийн дотор Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 3, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 7, Тосонцэнгэл, Жаргалант, Ринченлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургууль тус бүрээс нэг нэг төгсөгч байгаа ажээ. 



Холбоотой мэдээ