Бугат суманд дахин газар хөдөллөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-08 09:27:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бугат суманд долоодугаар сарын 7-ны 05:23:01 цагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 


Тодруулбал, аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 143 км-ийн зайд газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээллээ. Өмнө нь зургаадугаар сарын 30-ны өдөр 08:20:21 цагт тус сумаас баруун урд зүгт 126 км-ийн зайд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. 

2020 он гарсаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Жаргалан, Бигэр, Тонхил, Бугат суманд 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт удаа дараа бүртгэгдээд байна. 


Холбоотой мэдээ