Чийрэгжүүлэлт, спортын талбайнуудыг нээлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-09 16:59:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын А/406 тоот захирамжаар нийтийн эзэмшлийн чийрэгжүүлэлтийн болон биеийн тамир, спортын талбайнуудыг нээж, үйл ажиллагааг хэвийн голдиролд нь орууллаа.

Үүнтэй холбоотойгоор дээрх талбайнуудын аюулгүй байдлыг хангуулж, сагсны цагираг, хөл бөмбөгийн тор, шийд зэргийг хураагаад байсныг гаргаж байршуулахахыг холбогдох газруудад үүрэг болгов.

Мөн архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 08:00-17:00 цаг хүртэл хэвээр үлдээж, харин хүнсний худалдаанаас бусад тусгай зөвшөөрөлтэй нийтийн хоол үйлдвэрлэлийн аж ахуй нэгжийн ажиллах цагийн хуваарийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 08:00- 22:00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо.

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий баар, караоке, ангиллын аж ахуй нэгжийн үйл ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ.


Холбоотой мэдээ