ХБНГУ цэргийн тоогоо нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-05-13 10:59:19

БЕРЛИН. /UPI/. Зэвсэгт хүчний албан хаагчдынхаа тоог 14 мянган цэрэг болон 4400 энгийн албан хаагчаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Германы Батлан хамгаалах яам энэ 7 хоногт танилцуулсан нь германчуудын хувьд "хүйтэн дайн"-аас хойших хугацаанд анх удаагаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийхээ тоог өсгөж байгаа явдал юм.

Гэхдээ тус яамны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 2023 он гэхэд 7 мянга орчим хүнийг л цэргийн албанд татах боломжтой аж.

Кибер аюулгуй байдлын ажилтан зэрэг өндөр ур чадвар шаардсан ажилд хүн элсүүлэн авах нь нэлээд бэрхшээлтэй тулгарч магадгүй гэж Батлан хамгаалах яамны сайд Урсула фон дэр Левен мэдэгдэлдээ дурджээ.

Сайд цааш хэлэхдээ "дүрвэгчдэд туслахаас эхлээд Африкт Эбола вирустэй тэмцэх, Эгийн тэнгист үүрэг гүйцэтгэх зэрэг гадаад дотоодод гүйцэтгэх олон үүрэг даалгавар бидэнд ногдож байна" гэлээ.

ХБНГУ-ын зэвсэгт хүчний албан хаагчдын тоо "хүйтэн дайн"-аас хойш тогтвортойгоор буурч байгаа бөгөөд хамгийн оргил үедээ 585 мянга байсан бол саяхны мэдээллээр 185 мянган  болж цөөрчээ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ