Улаанбаатарт 26-28 хэм дулаан, аадар бороо орно

Монголын мэдээ | Лавлагаа
192@montsame.mn
2020-07-13 09:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон aнхааруулж байна.

Өнөөдөр, 7 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.


Холбоотой мэдээ