Дэлхий даяар өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-07-13 09:55:22

ЖЕНЕВ. /CNN/. Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 230370 тохиолдол шинээр илэрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Ингэснээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 12552765-д хүрчээ.


Өмнө нь долоодугаар сарын 10-нд дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо хамгийн олноор буюу 228102-оор нэмэгдсэн юм. ДЭМБ-ын мэдээлснээр, ням гарагт халдварын улмаас 5285 хүн нас барснаар нас барсан хүний нийт тоо 561617-д хүрсэн байна. 


Тухайн өдөрт АНУ-д халдварын 66 мянга, Бразилд 45 мянга, Энэтхэгт 28 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн ням гарагт Флорида муж улсад 15200 гаруй тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш аль ч муж улсад бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ