Баян-Уул сумын ахмадын өргөөг өргөтгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод
/МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 49.5 сая төгрөгөөр Баян-Уул сумын ахмадын өргөөг
өргөтгөв. Өргөтгөлийн ажлын “Улзын их тайга” ХХК гүйцэтгэж, нээлтээ хийлээ.
Баян-Уул сум 568 ахмад настантай бөгөөд энэ нь аймагтаа хамгийн олонд тооцогдоно. Тэр хэрээр ахмадын байгууллага нь идэвхтэй,
байнгын үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог байна. Тиймээс аймаг орон нутгаас
ийнхүү дэмжлэг үзүүлж байгааг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн
юм.
Ийнхүү өргөтгөсөн учир өмнөхөөс илүү олон ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, мэдлэг туршлагыг нь хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зэрэг олон талт ажлыг зохион явуулах боломжтой болж байна.