60 айл дулаан өвөлжих боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-20 19:00:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын тав, 12 дугаар орон сууцны гадна фасадын засвар, гадна тохижилтын ажил дуусаж, ашиглалтад орлоо.

Хоёр байрны гадна фасадыг  "Сүлд оюу хайрхан" ХХК ОНХС-ийн 166 орчим сая төгрөгөөр гүйцэтгэж, 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн байна.

Баригдаад удсан орон сууцны барилгууд хуучирч, хананаасаа дулаан алдалт ихтэй, өвөл зутруухан өвөлждөг байсан бол аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр жил бүр дээрх барилгуудын гадна талыг дулаалж, өнгө үзэмжийг сайжруулж байгаа юм.

Өмнө нь таван байранд гадна засварын ажил хийж, оршин суугчид нь сэтгэл өндөр байгаа. Энэ удаа хоёр байрны гадна фасад хийгдсэнээр дахин 60 айл ийнхүү тавтай, дулаан өвөлжих боломжтой болж байгаа юм. 

Холбоотой мэдээ