Цагдаагийн баяраар 40 гаруй албан хаагч шагнуулжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-21 15:01:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол төрийн Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ой, "Цагдаагийн алба хаагчдын өдөр"-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

Батлан хамгаалах яамны "Дайчин алдар III" медалиар нэг, Цагдаагийн байгууллагын "Дурсгалын мөнгөн бөгж"-өөр 20-оос дээш жил ажиллаж байгаа 9 алба хаагч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Жуух бичиг"-ээр гурав, Засаг даргын "Жуух бичиг"-ээр хоёр, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын "Жуух бичиг"-ээр тав, Цагдаагийн газрын "Баярын бичиг" мөнгөн шагналаар найман алба хаагчийг тус тус шагнажээ.

Мөн 2020 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээрээ шалгарсан шилдэг 9 алба хаагчид өргөмжлөл, нэг зуун мянган төгрөг, аймгийн Засаг даргын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийн үед бусдыгаа манлайлан ажилласан 7 алба хаагчид тус бүр нэг зуун мянган төгрөг , Ард, Бодь албан журмын даатгалын холбооны шагналаар 2 алба хаагч, авто жолооны курсын шагналаар 2 алба хаагч гээд нийт 48 алба хаагч шагнууллаа.




Холбоотой мэдээ