Хууль зөрчин тарвага агнахыг хориглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-27 13:52:18

Увс /МОНЦАМЭ/. Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлсэн энэ үед иргэд хууль зөрчин тарвага агнахгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна. Тарвагыг хууль бусаар агнах, агнасан тарвагыг зарах, хадгалах, тээвэрлэх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

Тэрчлэн махыг нь хоол хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтнийг нь эмчилгээний зорилгоор ашиглах нь тарваган тахал өвчнөөр өвдөх өндөр эрсдэлийг дагуулдаг аж.

“Хууль бусаар тарвага агнасан, барьсан, түүний гаралтай эд, эрхтэн, арьс, худалдсан, худалдан авсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн арга хэмжээ авна. Мөн тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлбөрийн арга хэмжээг авдаг. Хууль бусаар ан амьтан агнасан тухай мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70452288 тоот утсанд 24 цагийн турш авч байна. Бодит мэдээлэл өгсөн иргэнийг бид хуулийн хүрээнд урамшуулна” хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Рина хэллээ.

 

Холбоотой мэдээ