Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын 3 ажилтан ажлаа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-14 15:21:22

МОСКВА. /AP/. ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын гурван дарга Путиний Засгийн газрын албан хаагчдын оффшор компанийн мэдээллийг нийтэлснээсээ болж албан тушаалаа өгчээ.

”РосБизнесКонсалтинг” группын хэвлэл мэдээллийн албаны дарга, эдийн засгийн сонин болон мэдээллийн агентлагийн хоёр хариуцлагатай репактор гээд гурван хүн ажлаа өглөө гэж тус групп баасан гарагт мэдэгдэв.

“РосБизнесКонсалтинг” группыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт бид санал нэгдэж чадаагүйн улмаас тэд ажлаа өгсөн гэж тус группын тэргүүн мэдэгджээ.

Путиний Засгийн газрын албан хаагчдийн хамаатнуудын нэрс “Панамын баримт бичиг”-т нэр холбогдсон байсныг “РосБизнесКонсалтинг” группын эдийн засгийн сонин мэдээлсэн байна. Үүнээс гадна Путиний Засгийн газар болон ОХУ-ын бизнесийн хүрээнийхэн хооронд холбоо сүлбээ үүссэн тухай уг сонинд мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ