“Сэлэнгэ Ротари” клубын эрх шилжүүлэх арга хэмжээ амжилттай боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-28 17:41:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ Ротари клубын эрх шилжүүлэх арга хэмжээ амжилттай болж, 2020-2021 оны ерөнхийлөгчөөр Б.Цээпилдорж, нарийн бичгийн даргаар Ж.Энхмаа нар ажиллахаар боллоо.

Монголд 1995 онд "Улаанбаатар Ротари" клуб анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсад Ротари хөдөлгөөн үүссэний 25 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Харин Сэлэнгэ ротари клуб үүсэн байгуулагдаад таван жил болжээ. Сэлэнгэ ротари клубын анхны ерөнхийлөгчөөр аймгийн Засаг дарга асан С.Бүрэнбат, нарийн бичгээр Г.Мөнгөнзаяа нар ажиллаж байсан байна. Тус ротарийн дүрмийн дагуу жил бүр клубын удирдлагын баг солигдон ажиллах зарчмаар явж иржээ.

Ингээд 2016-2017 оны ерөнхийлөгчөөр Б.Нарантуяа, нарийн бичгээр И.Энхбат,

-2017-2018 оны ерөнхийлөгчөөр Х.Даваахүү, нарийн бичгээр О.Баярчимэг,

-2018-2019 оны ерөнхийлөгчөөр аймгийн Засаг дарга Ш.Оргил, нарийн бичгээр Ц.Ганчулуун,

-2019-2020 оны ерөнхийлөгчөөр аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, нарийн бичгээр Ц.Эрдэнэчимэг нар ажиллаж  байв. Ингээд 2020-2021 оны ерөнхийлөгч Б.Цээпилдорж, нарийн бичгээр Ж.Энхмаа нарт 2020 оны 7-р сарын 24-ний өдөр эрх шилжүүлэн өгч, зүүсгэл гардуулан өгчээ. Өнөөдөр Монголд 18 ротари клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Эдгээр нь Улаанбаатар, Хүрээ, Зуунмод, Туул, Нийслэл, Сэлбэ, Баянзүрх, Ulaanbaatar peace avenue, Тамир, Өргөө, Номт юм. Үүнд 18-30 насны залуучуудын 15 Ротаракт клуб ажилладаг бөгөөд Улаанбаатар, Хүрээ, Туул, МУИС, Сэлбэд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ротаричууд өөрөөсөө давж бусдад тусладаг, бусдын сайн сайхны төлөө үнэт цаг хугацаа, сэтгэл зүрх, хөрөнгө санхүүгээ зориулан ажилладаг онцлогтой байгууллага ажээ.

Ротари нь даян дэлхийн хvмvvсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгvvдийг эгнээндээ нэгтгэсэн хvмvvнлэгийн vйлчилгээг дэлхийн өнцөг буланд хvргэдэг шашны болоод улс төрөөс ангид ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Өдгөөгөөс 115 жилийн өмнө Чикагод Пол Харис гэгч хvн гурван найзын хамт энэ байгууллагын үндэс суурийг тавьжээ. Одоо Ротари нь дэлхийн 176 оронд 35 мянган клуб болон нэг сая 200 мянган гишvvдтэйгээр vйл ажиллагаагаа явуулж буй олон улсын сайн санааны байгууллага юм. Жил бvр дэлхийн ротарийн байгууллага vйл ажиллагааныхаа vндсэн чиг шугамыг гаргадаг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудын нэг аж. НҮБ нь Ротари клубын дүрмээс загвар авч үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй гэнэ.

Холбоотой мэдээ