"Петровис" групп Худалдаа, аж үйлдвэрийн танхимд ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-28 19:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Петровис групп" компани МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд албан хүсэлт хүргүүлжээ. 

Хүсэлтэд, "Петровис" компани нь 2500 гаруй хүнийг ажлаар байраар хангаж, сүүлийн 10 жилд улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн, Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг. Гэтэл тус ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяртай холбон шүүхээс гэмт буруутай хэмээн хориод байна. Энэ нь манай компанийг "Оюутолгой" ХХК-д шатахуун нийлүүлэх гэрээг давуу байдлаар хийсэн гэх шүүхийн шийдвэртэй холбоотой хэрэг болж байна. Гэвч манай компани Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлахаас 7 жилийн өмнө тус компантай хамтран ажиллаж байсан тул шүүхийн шийдвэртэй нийцэхгүй байгаа болно. Тиймээс бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд МҮХАҮТ нь төрийн байгууллагуудын өмнө гишүүн байгууллагуудынхаа хууль ёсны эрх ашгийг төлөөлөх, хамгаалах эрх бүхий  байгууллагын хувьд шүүхийн байгууллагаас гаргасан энэхүү шударга бус шийдвэрийн эсрэг зохих байгууллагуудад албан ёсоор хандаж, гишүүн компанийнхаа эрх ашгийг хамгаалах өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ