949.1 сая төгрөгийн авто машины парк шинэчлэл хийв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-28 20:48:26

Хэнтий /МОНЦАМЭ/.Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хэнтий аймгийн 29 эрүүл мэндийн байгууллагад нийт 949.1 сая төгрөгийн авто машины парк шинэчлэлийг хийжээ.

Эрүүл мэндийн салбарын нийт 32 автомашин, найман мотоциклоор ханган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломжийг олгосон байна.

Мөн сүүлийн гурван жилд эрүүл мэндийн байгууллагуудыг 400 гаруй нэр төрлийн 3.4 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангажээ. Тодруулбал, компьютер томографи, тархины цахилгаан бичлэг, нярайн түнхний ЭХО, мобайл технологоор оношлох, дутуу нярайн амьсгалыг дэмжих эмчилгээ зэргийг шинээр нэвтрүүлж, орон нутагтаа оношилгоо эмчилгээ хийх боломж бүрдээд байна. Зөвхөн томографи аппаратад 2019 онд 345 иргэнийг оношилж, иргэдийн зардал, цаг хугацааг хэмнэсэн аж.

Холбоотой мэдээ