Жолооч нар тээврийн хэрэгслийн улсын дугаар, гарын үсгээ зурж аянд нэгджээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-31 12:10:37

Төв /МОНЦАМЭ/. “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2020" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн замын цагдаагийн тасгийн Баянчандмань сумын алба хаагчид “Яараад яахав дээ”  өдөрлөгийг зохион байгууллаа. 

Өдөрлөгт нийтдээ 150 тээврийн хэрэгслийн жолооч, 450 орчим зорчигч оролцож урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн зурагт самбарт тээврийн хэрэгслийн улсын дугаар, гарын үсгээ зурж аянд нэгдэж байгаагаа илэрхийллээ.


Мөн тараах материал, хүйтэн үзэмний шүүс, ослын тэмдэг, витамин, хогны уут зэргийг бэлтгэн жолооч нарт тарааж ажилласан бөгөөд аяны хүрээнд "ТВS" телевизийн дэргэдэх "Өсвөрийн сэтгүүлч" дугуйлангийн хүүхдүүдтэй хамтран зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэн санамж, сэрэмжлүүлэг бэлтгэн ажиллалаа хэмээн тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах мэдээллээ. 

Холбоотой мэдээ